УДК 94 (47).083
ББК 63.3(2Рос=Калм. Монг.)
1920-Н0Д ОНЫ ИЖИЛ МвРНИЙ САВ ДАГУУХ ЭЛСГвЛвН БА
ХАЛИМАГУУДЫГ МОНГОЛ УЛСАД НYYЛГЭН
ШИЛЖYYЛЭХ ГЭСЭН АСУУДЛЫН ТУХАЙ
(О голоде в Поволжье в 1920-х гг. и вопросе
о переселении калмыков в Монголию)
On the Famine in the Volga Region in the 1920s
and on the Issue of the Kalmyk's Resettlement to Mongolia
Н. Наранжаргал (N. Naranjargal)1
'аспирант Калмыцкого государственного университета (Post-graduate Student at Kalmyk State University). E-mail: naranjargal_85@yahoo.com
1920 он гарсанаар Ижил мерний сав дагуух нутгуудаар ихээхэн ган, зуд болсоноор тухайн бYс нутагт елсгеленгийн аюул HYYрлэсэн билээ. Халимагийн ард TYмэн энэхYY хунд цаг Yед уг гарал, шашин шутлэг нэгтэй монгол ах дуу нараасаа тусламж гуйхад, Монголын засгийн газар энэ хэрэгт шуурхай арга хэмжээ аван албан хаагчдын цалингаас хоёр удаа хасаж, дээр нь улсын сангаас менге гарган, мен 1000 шар ухрээр тусласан билээ. Энэхуу тусламжийг аваад Халимагийн ард тумэн елсгеленгийн аюулыг ул гэтлэж чадсанд тэднийг монгол нутагт нуулгэн авч ирэхээр шийдсэн бегеед харамсалтай нь энэхуу уйл хэрэг Зевлелт Оросын эрх ашигт харшилж байсан тул бутээгуй билээ.
Тулхуур уг: елсгелен, Ижил мерний сав, нуулгэн шилжуулэх, тусламж узуулэх.
В статье исследуются вопросы, связанные с голодом в Поволжье в 1920-1922 гг. и попытками переселения в связи с этим калмыков в Монголию. Жестокая засуха 1921 г., а также разрушительные последствия Гражданской войны стали главными причинами массового голода на территориях Поволжья и Южного Урала. Руководство Калмыцкой автономной области, оказавшись в сложной ситуации, направило запрос о помощи к Монголии. Правительство Монголии приняло экстренные меры по оказанию гуманитарной помощи, которая стала существенной поддержкой в преодолении последствий голода. Руководство Монголии также предприняло попытку по переселению калмыков на историческую родину, которое, однако не входило в планы Советской России.
Ключевые слова: голод, Калмыкия, Поволжье, гуманитарная помощь, Монголия, переселение.
In the 1920s, two disastrous droughts and rash happened in the Volga region which led to crop damage and famine. The Kalmyk people were in a difficult situation and had to ask the Mongolian people for help. The Government of Mongolia adopted some emergency measures to provide humanitarian assistance. Firstly, wages of some state employees were reduced; secondly, the Mongolian Government borrowed some funding from the state treasury; and thirdly, several thousand heads of cattle were sent to Kalmykia. Thus, the Kalmyk people got timely help from Mongolia and overcame all the difficulties. The Government of Mongolia decided on possible relocation of the Kalmyks to their historical homeland, but it was not in the plans of the Soviet Union.
Keywords: famine, Kalmykia, the Volga region, humanitarian aid, Mongolia, migration.
1920 оны эхэлснээр Ижил мерний сав дагуух нутгуудаар ган болсны улмаас ургац алдаж, улмаар тухайн нутагт мал аж ахуй голлон эрхэлж байсан Халимагуудад ган, зуд, елсегленгийн аюул нуурлэсэн байна.
Энэхуу хунд бэрх цаг уед Халимагийн автономит муж дахь зевлелийн телеелегч Насуновоос «Халимаг ард тумэн эртнээс монголчуудтай харилцаатай байсан одоо тусгаар улс болсонд баяр хургэж энэ уйл хэрэгт Халимагууд бас тусласан. Эдугээ
Халимаг нутагт елсгелен болж хэцуу нехцел ууссэн тул туслана уу» гэсэн агуулга бухий Халимагийн автономит мужийн зевлелийн №958 тоот бичгийг Зевлелт Орост суух Монголын элчин сайдын яаманд [ МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 19] 1922 оны эхээр ируулсэнд «Халимаг ардын елсгеленд туслах зуйл байгааг тогтоон шийтгэж хариу ируулнэ уу» [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 2] хэмээн МУ-ын гадаад яаманд мэдэгдсэн.
Тухайн YeД Халимагийн автономит мужийн зевлелийн дээрхи тусламж хYCCЭн бичгийг ЗОУ-ын зевлел дахь Халимагийн телеелегч Амарсанаагаас №883 тоот бичгээр ЗОУ-с МУ-д суугаа элчин сайд Охитинаар дамжуулан МУ-ын засгийн газарт [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 1], Халимагын автономит мужийн телеелегчдийн дарга Номто Очировоос Еренхий сайд Цэрэндоржид №2820 тоот бичгээр [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 5] тус тус ируулжээ.
Энэхуу елсеглен нь Халимагийн ардуудад маш хYндээр туссан тул ЗОУ-ын элчин сайд 1922 оны 2 сарын 24-д [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 4] елсгеленгийн хэргийг хэрхэн шийдэж байгаагаа мэдэгдэхийг хYCCЭн албан бичиг явуулжээ.
Халимагийн тал Монгол улсаас тусламж гуйх ажлыг тухайн YeД Монгол ардын армид алба хааж байсан Итрах Вакунаев1 хариуцуулсан [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 1] ба дараа нь елсгеленд тусламж цуглуулах комисс байгуулагдахад дарга нь Ц.-Д. Номинханов болов.
Энэхуу комиссын ажилд тухайн Yед монголд цэргийн алба хааж байсан цэргууд ихээхэн идэвхитэй оролцсон байна. МАА-ын нэгдYгээр бригадын сургагч торгууд Балданцэрэн2 цэргийн алба хааж байгаа 8 сургагчийн хамтаар 1922 оны 2 сарын 7-д Богд хаанд «...гачигдал тохиолдсон ард тYмний байдлыг гэгээнээр толидон, Yлэмжхэн тусламж хYртээн хайрлаж, тусгайлан Гандан хYрээний олон лам нарт уламжлан зарлиг буулгаж тусламж олгуулахыг чин зурхний голоос хYCнэ...» [МУYТА. Х. 1. Д. 1. ХН. 81] хэмээн ергех бичиг хYргэсэн бол, мен цэрэгт алба хааж буй 56 хYн «... олон аймаг хошуудад тусгай ухуулга буюу тушаах бичгYYДийг тараан зарлаж елсгеленд тохиолдосон торгуудын ардуудад туслана уу...» [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 39. Х. 2] гэсэн № 8 тоот бичгийг 1922 оны 2 сарын 23-д засгийн газарт хYргYYлэх зэргээр хамтран ажиллаж байв.
МУ-ын засгийн газар Халимагийн елсгелен тохиолдсон ардуудад тусламж хYCCЭн дээрхи бичгуудийг хYлээн аваад 1922 оны 3 сарын 23-ны едрийн засгийн газрын 12-р хурлын 7-р ЗYЙлд хэлэлцээд «... язгуур Yндэс нэгтэй елсгеленд тохиолдосон ардад
1 Х. Б. Кануковын нууц нэр.
2 Х. Б. Кануковын нууц нэр.
эрх биш тусламж олговол зохих, ...гагцхуу санхуугийн ЗYЙл хомс учир олон яам ба албан газруудын албан хаагчдад ухуулан зарлаж хэрхэн тусламж олговол зохихыг нэг мер шийдэж, тусламжыг цуглуулаад уг цугларсан тусламж дээр засгийн газраас 2000 орос тегрегийг нэмэн гаргаж олгохоор...» [МУЗГА. ЗГТ. 1922. Х. 4] шийдэн дотоодын зэрэг 5 яам [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 39], ардын намын тев хороонд [МУТАхМАНБТ. Х. 1. Д. 4. ХН. 172. Х. 19-20] мэдэгдэн явуулсан.
Энэхуу туслах Yйлсэд «...Нийслэл xYрээний ажил Yйлдвэрийн ба албан хаагчдийн захиргаа 1922 оны 4 сарын 1-ний едрийн нийтийн хурлынхаа шийдвэрийн дагуу хоёр болон гуравдугаар сарын цалингаасаа ...сар дутам 25 лангаас доош хэрэглэлтэй xYнээс 5 %, 25 лангаас дээш 80 лан xYртэл хэрэглэлтэй xYнээс 10 %, 80 лангаас дээш хэрэглэлтэй xYнээс 15 % аар тооцон хасан» [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 38] авч, мен «Дамбадорж дарга 1922 оны 4 сарын 24-д, ...албан хаагчдийн хоёрдугаар сард авбал зохих цалингаас 10 %-аас 1 %-ийг авч...» [МУТАхМАНБТ. Х. 4. Д. 1. ХН. 88. Х. 95-96] халимагын ардуудад xYргYYлнэ YY? хэмээн сангийн яаманд мэдэгдэх зэргээр монголын албан хаагчид маш идэвхтэй оролцсон байна.
ЗГ-ын олон яамны бYx албан хаагчдын цалингаас хоёр удаа тусалсан менге бYгд 1932 лан 52 пун хагасыг [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 40], улсын сангаас туслах 1000 ланд даацах Орос таван цэнгийн [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 42] тегрег 2000-ыг [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 41] харьяат комиссын дарга Номинхановт 1922 оны 7-р сард шилжYYлэн егчээ. ЭнэxYY тусламжийг цааш хэрхэн шилжYYлэн егсенийг эргэн мэдэгдэхийг сангийн яамнаас, ЗОУ дахь элчин сайдад 1922 оны 9 сарын 1-ны едер мэдэгдсэн ажээ [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 15].
Монгол улсаас Халимагийн ард тYмэнд тусласан тусламжийг xYлээн аваад 1923 оны 6 сарын 26-ны едер Халимагийн автономит мужийн еренхий хурлын газар [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 54], еренхий хурлын дарга [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 52] нараас «...Монгол улсаас тусламж болгон илгээсэн алтаар 220 рублей, 50 копекыг xYлээн авч туйлын их баярласан бегеед дахин тусламж YЗYYлвэл татгалзах^й бегеед боломжтой бол дахин тусламж YЗYYлнэ гэдэгт найдаж байгааг
МУ-ын ЗГ-т мэдэгдэнэ уу...» гэсэн № 3654 тоот бичгийг Москва дахь элчин сайдын яаманд илгээсэн. Энэ тухай 1923 оны 8 сарын 30-ны едер Москва дахь элчингээс Монголын гадаад хэргийн яаманд № 128 тоот бичгээр [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194.
H. 53] мэдэгдэн ирснийг Гадаад хэргийн яам хянан Yзээд мен едертее ардын засгийн газарт «...манай засгийн газраас Халимагийн елсгеленд тусласан алтан тегрег 220, менге 50 пун хYлээн авлаа гэсэн нь ноднин жил 7-р сард Номинхановт хYлээлгэн егсен 2000 рублей, 1932 лан 52 бум хагас менгенеес зерж байгаа тул хэрхэн шийдэх бэ...» [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 56] гэсэн бичгийг илгээсэн байна.
Засгийн газраас чиглэл егсений дагуу 1924 оны 2 сарын 13 -ны едер Гадаад яамнаас Сангийн яаманд хандуулан «... Халимагийн елсгеленд тусласан менге зерж байгаа тул уунийг яаралтай ЗОУ-д суугаа элчин сайдад цахилгаанаар мэдэгдэн, ... хэдий хэрийн, ямар ямар менгийг хэдний едер авсныг цаасаар гаргуулан нарийвчлан тогтоон эргэн мэдэгдэнэ уу...» [МУГХЯА. Х. 1. Д 1. ХН. 194. Н. 43] гээд энэ хэргийг Сангийн яаманд [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 44] шийдвэрлуулэхээр егсен байна.
Москва дахь элчин сайдын яамнаас 1923 оны 9 сарын 27-ны едер Халимагийн телеелегч Насуновт «МУ-ын ЗГ-аас Халимагийн елсгеленд тусласан менге дутаж байгаа тул энэ хэргийг харьяат еренхий хурлын газарт уламжлан тусламжийн менге яагаад зерех болсныг мэдэгдэнэ уу? Манай улсаас тусласан бYх менге нь 4189 алтан рублей, 31 хагас копек болно...» [ХУТА. Ф. Р-112. Д. 1. ХН. 4] гэсэн 146 тоот бичгийг хургуулсэн байна. Насунов энэхуу бичгийг хYлээн аваад Халимагийн автономит мужийн телеелегчид 1923 оны 10 сарын 26-д мэдэгдсэн [ХУYА. Ф. Р-112. Д. 1. ХН. 4] байдаг. Халимагийн автономит мужийн телеелегчийн газар энэ асуудлыг авч хэлэлцээд 1923 оны 12 сарын 1-ний едер № 1123 тоот бичгээр Москва дахь элчинд «Монголоос елсгелен тохиолдсон Халимагуудад тусласан менгений дун нь: 1922 оны 6 сарын 6-д Монгол улсын бух цэргийн штабын дарга Хувагаас нэг тегрегний цагаан менге зоосоор 2000 рублей, жижиг бутархай цагаан менге 255, Хятад доллараар 3 янчан 50 менге, зоос
I, Хятад улсын цаасан 10 копек, Зевлелт оросын 1921 онд хэвлэсэн цаасан 4000 рублын хамт хулээн авсан бегеед 1922
оны 11-р сард Монгол улсад ЗОУ-ын элчин сайдын яамнаас мен улсын гадаад хэргийн яамаар дамжуулан хургуулсэн 811 рубль, 37 копек ба цагаан менгеер 154 фунт 28 /зол/ хулээн авсанаас гадна, 1923 оны 6 сарын 6-нд ЗОУ-ын элчин сайдын яамнаас мен улсын гадаад хэргийн яамаар хургуулсэн 220 алтан рублей, цагаан менгеер 50 копек ба бас 1400 грамм задгай цагаан менгийг хулээн авсан. Эдгээр менгийг Астарахань хотод буй Халимагийн елсгеленд тохиолдсон ардууд тусламж узуулэх комиссьд хургуулсэн бегеед гагцхуу 154 фунт, 28 /зол/ цагаан менгийг ЗОУ-ын улсын банкинд тушааж хадгалуулсан» [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 46] хэмээн мэдэгдэжээ. Элчин сайдын яам энэ бичгийг 1923 оны 12 сарын 11-ны едер Монгол улсын гадаад хэргийн яаманд илгэсэн [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 48] байна.
МУ-аас Халимагт узуулж байсан энэхуу тусламжийг аваад елслсгеленгийн аюулыг гэтлэж чадаагуй тул Халимагийн елсгеленд тусламж узуулэх комиссоос 5 хун [Очиров 2010: 179] монголд очин дахин тусламж цуглуулахаар шийдсэнд Халимагийн засгийн газраас Оле Лиджиевич Рокчинский, Дандыр Бадушев-Баслиев, Эрдэни Эрендженов нарыг [Бадмаева 2010: 175] явуулахаар болж тэд 1922 оны 9 сарын 28-нд Москвад суугаа элчин сайдаас 41 тоот бичигт зевшеерел авсан. Энэхуу комиссын дарга Бадушев-Баслиев 1922 оны 10 сарын 4-ний едер элчин сайд Даваад ергедел гарган «Алтан-булагаас Нийслэл хурээ хуртэл ертее улаа...» [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 17] шийтгуулэн Монголд ирсэн.
Тэрээр 1923 оны дундуур Халимагт буцаж ирсэн байдаг. Бадушев-Баслиевын Монголын засгийн газарт бичсэн ергеделд «Авч гарсан бага менге дууссан тул замын зардалд 500 лан менге олгоно уу? гэснийг засгийн газрын 1923 оны 1 сарын 25-ны едрийн 60-р хурлын 7-р зуйлд хэлэлцээд ...Бадушев-Баслиев нь зевхен Халимагийн елсгеленгийн хэргээр бус Орос сангийн худалдааны хэргийн хамтатган ирсэн тул туслах нь зуй бус» [МУЗГА. ЗГТ. 1922. Х. 39] хэмээн узсэнээс харахад тэрээр Халимагийн елсгеленд тусламж гуйхаас гадна Оросын худалдааны хэргийг хавсарч ирсэн аж. Халимагийн ардуудаас хувийн хэргээр хумуус ирж елсгеленд ядарсан ардуудыг эмнэх, эмийн ургамал туун авах [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194] зэргээр энгийн ардууд монголд цеен бус ирж байв.
Бадушев-Баслиев нь Монголд ирээд «Монголын засгийн газраас олгосон 1500 лан болон 2000 рублийг аваад Халимагийн ард тYмэн Монголын ах ДYY нартаа маш их баярлаж байгаа, гэсэн хэдий ч елсгеленгийн аюул енгереегYЙ тул олон тYмэн ах дYYгээ Yхэж, сенехийн аюулаас хэлтэрYYлмYЙ... манай мал урьд 1816200 байсан бол одоо 609291 болсон, Оросуудын тарьсан тариа энэ жил бага зэрэг ургасан, жаахан хоолтой байгаа харин малчин бид нар урьдын хэвээр елсгелен байна. Хонь мал^й болсноор гэр хийх эсгий олдох^й болж елсгелен дээр амьдрах орон^й болж байна» ^ТАхМАНБТ. Х. 4. Д. 1. ХН. 126] гэх зэргээр тухайн Yеийн нехцел байдлыг егуулэн дахин тусламж олгоно уу? гэсэн № 76 тоот бичгийг 1922 оны 12 сарын 12-ны едер засгийн газар ерген мэдуулсэн ажээ. Энэ асуудлыг засгийн газрын 7-р хуралын 3-р ЗYЙлд хэлэлцээд МАН-ын тев хороонд хYргYYлэн хэрхэн тусалваас зохих шийдвэр [МYТАхМАНБТ. Х. 4. Д. 1. ХН. 218] гаргуулахаар явуулжээ.
Намын тев хорооноос чиглэл болгосны дагуу энэ асуудлыг Засгийн газар 1923 оны 1 сарын 2-ны едрийн 58-р хурлын 6-р ЗYЙлд хэлэлцээд «Бидний ардын засгийн газар бол бYх Монгол овогтныг элбэрэх нигYYлсэхийг гол зорилгоо болгон эрмэлзэж, ...нэгэн Yндэсний торгууд нар елсгеленгийн зовлонд хэтэрхий нэрвэгдэн амьдрахад бэрхтэй болсоныг мэдсээр байж Yл мэдэгчлэн енгерYYлж тевдехгYЙ. Иймд манай Монгол нутаг уудам, газрын ашиг Yлэмж тул эдгээр елсгеленгийн газар буй Торгууд нарыг бYрэн нYYлгэн ирYYлж монголын харьяат болгон амьдрах аргыг бодож хYMYYЖYYлэн тохинуулах нь зев» [МУЗГА. ЗГТ. 1923. Х. 37] гэж Yзээд энэ тухай «харьяат телеелегчид Батушевт [Бадушев-Баслиев. — Н. Наранжаргал] мэдэгдэн Халимагын ардуудыг нYYхэд бэлтгYYлэх, гадаад явдлын яамнаас Оросын элчинд сайдад мэдэгдэх [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 105], мен ардын засгийн газрын 5-н яам болон намын тев хороонд мэдэгдсэн» [МYТА. Х. 4. Д. 1. ХН. 218. Х. 11-17] байна. Гадаад яам энэ тухай 1923-1-23-ны едер ЗОУ-ын элчин сайдад № 461 тоот бичгээр мэдэгдсэн П^ТА. Х. 4. Д. 1. ХН. 218. Х. 5-10] байна.
Халимагийн телеелегч Бадушев-Баслиев дээрхи бичгийг хYлээн аваад «... харьяат елсгеленд тохиолдсон ардуудыг Монгол газар хэрхэн нуулгэн ируулэх, хэрхэн хYMYYЖYYлэхийг тогтоон
шийт^й» [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 81] хэмээн хариу ирYYлснийг Монгол улсын засгийн газрын 1924-3-1-ний едрийн 1-р хурлын 5-рт хэлэлцээд «Нэг, Энэхуу Халимаг ардуудыг нYYлгэн иру^лэхэд ЗYй нь харьяат Халимаг ардуудаас вврсдвв комисс томилвоос зохих бвгввд манай Монгол ардын засгийн газраас ЗОУ-д суугаа элчин сайдыг ойрхон байгааг Yндэслэн Монголын талын твлввлвгчввр томилон харьяат комисст суулгая. Хоёр, Энэху^ Халимагуудыг ну^лгэн ирYYлж тэнхэру^лэн XYMYYЖYYлэх хэрэг маш XYнд, манай Монгол ардын засаг тусгаар тогтож санхYYгийн хувьд аривжин хараахан чадаагYй байгаа тул замын хэрэглэлийг хараахан ганцаараа гаргаж дийлэхгYй. ЗYй нь харьяат Халимагийн автономит мужийн твлввлвгч ба ЗОУ, МУ-ын засгийн газар гурван этгээдээр зввлвн хэлэлцэж хавсран гYйцэтгэвээс зохино. Гурав, Эдгээр халимаг ардуудыг ну^длэн XYрч ирмэгц, харьяат олон аймгуудын дотор тэдний ввр вврийн амьдран XYMYYЖиж болох зохистой газар, тусгай нутаг заан олгож хуваан суулгамой. Дврвв, Халимагуудад суух орон гэрийг манай засгаас бэлтгэн олгохоос гадна, бас врх бYрт Yнээ мал олгон тэжээн тэнхэру^лэх явдлыг засгийн газраас хойш тушааж гYйцэтгэнэ» [МУЗГА. ЗГТ. 1924] хэмээн шийдээд ардын засгийн газрын 5 яам, намын тев хороо [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194], ЗОУ-ын элчин сайдын яам [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 81], ЗОУ-д суугаа элчин сайд [МУТТА. СнЗБ. Х. 1. Д. 6. ХН. 62], Халимагийн елсгеленгийн телеелегч [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 14] нарт тус тус мэдэгдэн явуулсан байна.
Халимагуудыг Монгол газар нYYл-гэн ирYYлэх гэсэн энэхYY хэргийг «Элсгеленгийн аюул, туйлын гачигдал енгерсен» [МУЗГА. ЗГТ. 1924. Х. 2] хэмээн ЗОУ-ын талаас зевшеерее^й юм. Гэсэн хэдий ч тухайн Yед Монгол ардын журамт цэрэгт алба хааж байсан Х. Б. Кануков «70 ерх торгуудыг Халимагийн Донский мужаас Ховдын хязгаарт нYYлгэн ирYYлж, цэргийн болон боловсронгуй ажил YYCгэх YYP байгуулах хийгээд гэгээн засгийн соёлд багтах хYCЭлтэй... бидний нYYн ирэх асуудлыг шийдэж егне YY» [МУЗГА. ЗГТ. 1924. Х. 2] хэмээн «уг 70 ерх айлын дэлгэрэн^й бYртгэлийн» [МУYТА. Х. 1. ХН. 29] хамт ергесенийг засгийн газрын 1924 оны 2 сарын 15-ны едрийн 1-р хурлын 15-р ЗYЙлд хэлэлцээд "...эдгээр 70 халимаг
ерхийг нуун ирэхийг дэмжиж байгаа бегеед. хэрхэн нуулгэн ируулэхийг урьд нэгэнт хэлэлцэн тогтсон журмын дагуу шийднэ"1. Энэ асуудлыг хариуцан гуйцэтгэх комиссыг «Сангийн яамны сайд Дорж, хянан байцаах хэлтсийн дарга Цэдэн-Иш, гадаад, дотоод яамны эрхэлсэн тYШмэл Довчин, Дэндэв, ардын намын твв хороо, Оросын элчин сайдын яам ба торгуудын твлввлвгч ниж-гээдийг оруулж байгуулах»-ыг [МУЗГА. ЗГТ. 1924. Х. 2] тогтоосон ажээ. Энэ тухай гадаад яамнаас Оросын элчин сайдын яаманд 1924 оны 2 сарын 19-ний едер № 31 тоот бичгээр [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 12] мэдэгдэн явуулсанд элчин сайд Васильев «уг асуудлыг хэлэлцэх комисст зевлелт оросын элчин сайдын яамнаас А. П. Минкиныг томилсоныг» [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 66. Н. 2] 1924 оны 2 сарын 22-ны едер № 269 тоот бичгээр мэдэгдэн ируулсэн. Энэхуу 70 ерх Халимагууд Монголд нуун ирэх хэрэгт Монголын засгийн газар ихэд ач холбогдол егч байсан бегеед уг комиссыг ажлаа тайлагнахыг удаа дараа шаардаж засгийн газрын хуралдаанаар уг комиссын шийдвэрийг хэлэлцэж байсан. 1924 оны 3 сарын 24-ний едрийн засгийн газрын 5-р хурлын 3-р зуйлд энэ асуудлыг хэлэлцэхэд уул комисоос мэдэгдэсэн нь «Торгуудын телеелегч нартай санал зерелдеж байгаа тул дахин сайтар зевлелдеед засгийн газарт мэдэгдэ» ээ [МУЗГА. ЗГТ. 1924. Х. 4] илэрхийлсэн. Энэхуу комисс нь Халимагийн телеелегч Халиновтой [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 13] удаа дараа санал зерелдсенее мэдэгдэхэд асуудлыг шуурхай шийдэх ууднээс уг комиссыг шинэчлэн байгуулж байв. Энэ бYхний эцэст засгийн газар удаа дараа байгуулагдсан комиссын шийдвэруудийг 1924 оны 3 сарын 28-ны едрийн 7-р хурлын 5-рт хэлэлцээд нэгтгэн батлаж [МУЗГА. ЗГТ. 1924. Х. 6] ЗОУ-д явуулсан байдаг.
ЗОУ-ын тал эхэндээ энэхуу «70 ерх айлыг монгол руу нуухийг зевшеерсен» [МУГХЯА. Д. 2. ХН. 592]. Энэ уед ЗОУ нь МУ-д еерийн олж авсан нелеегее улам бэхжуулэхийг эрмэлзэж байсан нь энэ шийдвэрийг гаргахад нелеелсен бололтой. Энэхуу 70 ерхийн хумуус нь
1 Монгол улсын засгийн газрын 1924-3-1 едрийн 1-р хуралын 5-рт елсегленгийн газар байгаа бух халимагуудыг нуулгэн ируулэх орос, халимаг, монгол гурван этгээд хамтран гуйцэтгэх бегеед хэрхэн нуудлийг зохион байгуулах тухай 4 зуйлтэй журам гаргасан.
Х. Б. Кануковтай хамт Монголд ирсэн болон тууний удирлагад ажиллаж байсан ойр дотны нь хумуус байсан бегеед тэд Кануков болон ЗОУ-ын телеелегчийн даалгавараар ихэвчлэн тагнуулын хэрэгт оролцож байсан байна. Энэхуу Халимагуудын амьдрах нехцел маш хунд байсан бегеед Оросууд тэднийг огт хайхрахгуй байсанд тэд энэ тухайгаа асуудлаар удаа дараа зарга уусгэж байсан. Ийнхуу Монгол дахь халимагууд асуудал гаргах болсоноор, ЗОУ-ын тал «энэхуу 70 ерхийн асуудал, Кануков болон тууний командын тухай нууц мэдээллуудийг цуглуулж эхэлсэн» [МУГХЯА. Д. 2. ХН. 592] байна. Улмаар 1924 оны 6 сард Ховдоос Х. Б. Кануковыг Халимаг сургагч Цебиков, Налхаев, Морхадыков нарын хамт баривчлан Эргеед хургуулсэн. Тэднийг Зевлелтийн сургагчын амь насанд заналхийлсэн, цэргийн уурэг гуйцэтгэхээс татгалзасан, Кануковыг Ховдын монголчуудын дунд хагалган бутаргах ундэсний узэл гаргасан, Донын Халимагийн 70 цэргийн сургагчыг ерх булийн хамт нуулгэн ируулж, учир битYYлэг дайнд бэлдэх гэх мэт хэд хэдэн ундэслэлээр буруутган [ХУYТА. Ф. Р-137. Оп. 1. Д. 2. Л. 40], 8 сард Монголоос гарган явуулсан. Ингэснээр энэхуу 70 ерх айлыг нуух асуудал зогссон.
Монгол улсаас Халимагийн елсгеленд тусласан тусламжийн зуйлууд дотор тодорхой бус нэг зуйл байгаа нь 1000 шар ухрээр тусалсан хэрэг юм.
Энэхуу елсгеленд тусласан малыг « ЗОУ-аас зээлдэн авсан менгений телберт егсен ухрийн хамт хилээр гаргасан» [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 27] байна. Энэхуу «1000 шар ухрийг цэргийн хэрэглэлийн мал гаргаагуй баруун хоёр аймгаас гаргуулахаар 1922 оны 6-р сард шийдсэн» [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 25] боловч «ирээгуй тул Засагт хан аймгийн бэйл Цэдэндорж, Далай гуний хоёр хошуунаас дараа жилийн татвараас урьдчилан 713 ухэр гаргуулан Меренгийн хурээний газарт ЗОУ-ын телеелегчид хулээлгэн егеед улдсэн 287 ухрийг цаг оройтсон тул дараа жил нь егехеер» [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 29] болсон байна. 1923 оны 10 сарын 25-д енгерсен жилийн 1000 шар ухрийг «Менеех баруун хоёр аймгаас гаргуулан энэ оны 9-р сарын шинийн нэгэнд Меренгийн хурээнд хургэн ирсэн» [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 28] -ийг ЗОУ-ын элчинд мэдэгдэсэн байна. Энэхуу ухрийг хулээн авах ЗОУ-ын телеелегч болзсон газартаа
ирээ^й 1923 оны 11 сарын 29-нд сангийн яамнаас гадаад яаманд илгээсэн № 1145 тоот бичгээр «зохих газарт нь мэдэгдэнэ YY» [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 31] хэмээн иртулснийг 1923 оны 12 сарын 4-ний едер №1089 тоот бичгээр [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 32] ЗОУ-д мэдэгдсэн. ЗОУ-ын тал эдгээрт хариу Yл егсенд «энэхYY ЗОУ-ын елсгелен ардуудад туслахаар илгээсэн малыг хYлээлгэн егхеер удаан хугацаанд хYлээж байгаагийн улмаас газар нутаг болон, эдийн засгийн хувьд хохирол хYлээж буй» [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 34] 1923 оны 12 сарын 28-д № 1589 тоот бичгээр, мен «энэ хYлээлтийн улмаас уг малаас хорогдол гарвал нехен олгох^йг» [МУГХЯА. Х. 1. Д. 1. ХН. 194. Н. 33] 1923 оны 12 сарын 29-д № 1210 тоот бичгYYДЭэр удаа дараа сангийн яамнаас гадаад яаманд мэдэгдсэн байдаг.
Энэхуу 1000 шар ухэр хYлээн авсан тухай Халимагийн засгийн газрын албан ёсны хариу одоо хYртэл олдоогYЙ. Харин Монголын эрдэмтэн Д. Даш «Халимагийн ард тYмэнд 1000 толгой шар бэлэглэсэн» [Даш 1979: 159], Халимагийн тYYхч Ю. О. Оглаев «1923 оны 3 сар хYртэл монголоос 15000 лан менге, 1000 толгой амбан шараар Халимагийн елсгеленд тусласан» [Оглаев 1970: 23], Е. Н. Бадмаева «Ижил мерний дагуух Оросын елсгеленд нэрвэгдсэн ардуудад монголоос 1000 толгой мал егсен» [Бадмаева 2010: 176] гэх зэргээр тэмдэглэсэн бол, «Дальневосточный телеграф» сонины 1921 оны 9 сарын 16-ны едрийн дугаарт «елсгеленд нэрвэгдэгсдэд зориулж Монголын засгийн газар 1000 шар Yхэр егев. Мен бYх орон даяараа еглег хуримтлуулахаар шийдвэрлэжээ» хэмээн мэдээлсэн байна.
ИйнхYY 1920 оны эхээр Ижил мерний сав дагуух нутагт тохиолдсон елсгеленгийн улмаас тухайн Yеийн Халимагийн телеелегч, монголд цэргийн алба хааж байсан сургагч нараас Богд хаан болон Монгол улсын засгийн газарт хандан тусламж гуйхад, ардын засгийн газар бYх албан хаагчдын цалингаас 2 удаа хасан 1932 лан 50 пун хагас дээр засгийн херенгеес 2000 рубль нэмэн Халимагийн елсгеленд тусламж цуглуулах Монголын комиссын дарга Ц.-Д. Номинхановоор дамжуулан Халимагийн засгийн гарт хYлээлгэн егсен нь тодорхой байна.
Мен МУ-ын засгийн газраас Халимаг болон елсгелен тохиолдсон Ижил мерний
сав дагуух Оросын харьяат ардуудад зориулан 1000 шар Yxэр цуглуулж 1923 онд удаа дараа ЗОУ-ын талд хYлээлгэн егсен нь судлаачдын баримт, тухайн Yеийн сонины мэдээ зэргээс тодорхой болж байна.
ЭнэхYY тусламжийг аваад Халимагийн елсгеленд тусламж цуглуулах комиссоос елсгеленгийн аюулыг гэтэлж чадаагYЙ улмаас дахин туслана уу хэмээхэд 1923-1-1-ний едрийн 58-р хурлаар хэлэлцээд елсгеленгийн газар буй Yвдэс угсаа нэгтэй Халимаг ахан дYYCийг Монгол газар бYрэн нYYлгэн ирYYлэх тухай тогтсонд ЗОУ-ын тал елсгеленгийн аюул нэгэнт енгерсен хэмээн нYYxийг зевшеереегYЙ тул Монгол газар цэргийн алба хашиж байсан сургагч Х. Б. Кануков Донын мужаас 70 ерх нYYлгэн ирYYлж Монгол улсын Ховдын хязгаарт суулган боловсронгуй ажил YYCгэн суухыг хYCCЭнд ЗОУ-ын элчин сайдын яамнаас анхандаа зевшеерч байсан боловч дахин шалган нягталж Yзээд энэхYY Монголд ажиллаж буй Халимаг сургагч нар Зевлелт Оросын егсен хувьсгалт даалгаврыг Yл гYЙцэлдYYлэн, Yндэс угсаа нэгт Монголчуудын эрх ашгийн телее ажиллах болсон хэмээн Yзэж тус бYлгийн толгойлогч Х. Б. Кануков зэрэг хYMYYCийг баривчлан Монгол улсаас гаргасанаар Халимагуудыг Монгол улсад нYYx ирэхийг хориглож, тухайн Yед Монголд ажиллаж байсан бYх Халимаг сургагч нарыг Монгол улсаас эргYYлэн татсан юм. Энэ нь тухайн Yед монгол болоод халимагийн хоорондох харилцаа ^нзгийрч, монгол дахь оросын итгэл Yнэмшил буурах болгоомжлол байсантай холбоотой.
Товчилсон уг (Сокращения)
МУГХЯА — Монгол улсын гадаад хэргийн яамны архив (Архив Министерства иностранных дел Монголии) МУУТА — Монгол улсын Yндэсний тев архив (Монгольский национальный центральный архив)
МУУТАхМАНБТ — Монгол улсын Yндэсний тев архивын харьяа Монгол ардын намын баримтын тев (Центр документов Монгольской народной партии Монгольского национального центрального архива)
МУЗГА — Монгол улсын засгийн газрын архив
(Архив Правительства Монголии) ХУУТА — Халимаг улсын Yндэсний тев архив (Национальный архив Республики
Калмыкия)
СнЗБ — Сайд нарын зевлелийн баримт
(Документы Совета Министров ) ЗГТ — Засгийн газрын тогтоол (Постановления
Правительства) Хн — Хадгаламжийн нэгж (Единица хранения) Х — Хемрег (Фонд) Д — Данс (Опись) Н — Нугалбар (Лист)
Ашигласан архивын эх сурвалж (Архивные источники)
Монгол улсын ГХЯ-ны архив — Архив
Министерства иностранных дел Монголии Монгол улсын YТ Архив — Монгольский
национальный центральный архив Монгол улсын ЗГ-ын архив — Архив
Правительства Монголии Монгол улсын YТА-йн харьяа МАН-ын баримтын тев — Центр документов Монгольской народной партии Монгольского национального центрального архива
Халимаг улсын YТАрхив — Национальный архив Республики Калмыкия
Ашигласан ном (Литература)
Бадмаева Е. Н. Нижнее Поволжье: опыт и итоги реализации государственной политики в социально-экономической сфере (19211933 гг.) / отв. ред. К. Н. Максимов. Элиста: НПП «Джангар», 2010. 544 с.
Очиров У. Б. Вклад репрессированных народов СССР в победу в Великой Отечественной войне 1941-1945 гг. Том 1. Элиста: НПП «Джангар», 2010. 575 с.
С интернациональной миссией: воспоминания участников Монгольской народной революции / сост. Ю. О. Оглаев; под общ. ред. И. Я. Златкина. Элиста: Калм. кн. изд-во, 1970. 143 с.
Даш Д. Халимагийн туухэнд холбогдох хоёр баримт // МАХН-ын туухийн асуудал № 14. Улаанбаатар, 1979.